Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зураач Д.Батнасан: Яг үнэнийг хэлэхэд монголчуудын оюун санаа дундад зууны үеийн хэмжээнд байна

2012-1-26
0
ЖИРГЭХ
    Зураач Д.Батнасан “Аавын хайр” нэртэй найм дахь үзэсгэлэнгээ ирэх сарын ихээр гаргах гэж байна. Тэрээр тус үзэсгэлэнгээрээ хүн бүрийн сэтгэлийн гүнд байдаг хайр гэгч зүйлийг ил гаргахыг зорьсон хэмээн хуучилж байна. Түүнтэй уран зургийн бүтээл болоод зураач хүний ажил мэргэжлийн талаар ярилцлаа.
    Зураач Д.Батнасан “Аавын хайр” нэртэй найм дахь үзэсгэлэнгээ ирэх сарын эхээр гаргах гэж байна. Тэрээр тус үзэсгэлэнгээрээ хүн бүрийн сэтгэлийн гүнд байдаг хайр гэгч зүйлийг ил гаргахыг зорьсон хэмээн хуучилж байна. Түүнтэй уран зургийн бүтээл болоод зураач хүний ажил мэргэжлийн талаар ярилцлаа.

- Таны бүтээлүүдийн дийлэнхийг реалист чиглэлийн зураг эзэлдэг юм шиг харагдсан?  
- Тийм. Ер нь реалист чиглэлээр зурдаг. 2004 онд “Зочид ирлээ” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Хот хүрээнээс хүмүүс ирвэл хөдөөнийнхөн зочдыг их сонирхож хардаг шүү дээ.  Яг тэр дүр зураг өөрөө олон санааг агуулж байгаа юм л даа. Одоо үзэсгэлэнд гарах “Аавын хайр” зураг ч гэсэн нэлээн зүйл бодогдуулж бүтсэн зураг юм.

- Жишээ нь яг ямар санааг бодогдуулсан гэж. Энэ үзэсгэлэнгээрээ та юуг илэрхийлэхийг хүсч байгаа вэ?
- Эмэгтэй хүнд хүнийг хайрлах чанар төрөлхөөсөө илүү байдаг. Тэд бусдыг гайхалтай хайрлаж чаддаг. Харин аав нарын хайр бол тэр болгон хүмүүст мэдрэгдээд байдаггүй. Аавууд бол ар гэр амьдралаа авч явахаас гадна хүүхдүүддээ хөтөч болж л явна уу гэхээс тэр бүр санаа тавьж үнсэж үнгээд байдаггүй. Аав нарын хайр тэр бүр гадагшаа гардаггүй гэсэн үг. Тиймээс аав нарын дотор байдаг хайрыг задалж, судалж ил гаргах гэж оролдсон. Хүн болгонд хайр гэдэг зүйл төрөлхөөс заяагддаг зүйл. Гэсэн ч тэр хайрыг хөгжүүлж тэжээж тэтгэж байх ёстой юм байна л даа. Хүмүүс бие биенээ хайрлаж байвал муу муухай асуудал тэр бүр гарахгүй шүү дээ.

     “Аавын хайр” зургийг тайлбарлая  л даа. Энэ хүнийг харахад аймгийн цолтой наадамд гурван даваатай, найранд гурван дуугараатай сайхан монгол бөх харагдаж байгаа биз дээ. Тэгээд хүүхдээ тэвэрсэн. Энэ зургаас монголын уламжлал ахуй харагдаж байгаа юм. Монгол аав хүүгийн хоорондын харилцаа харагдаж байгаа юм. Далдхан нуусан хайрандаа дандаа өлгийтэй явуулдаг аав байгаа биз дээ. Байнга аманд чихэр боов чихсэн толгой тархийг үнсдэггүй хайраа далдхан нуусан аавыг хүмүүст харуулахыг хичээсэн.

- Сүүлийн үед зураачид модернист, авангард чиглэлээр их зурдаг болсон байна. Эдгээрээс реалист урсгалыг сонгосоны учир нь юунд байна вэ?
- Өнөөг хүртэл урлаг бол өөрийнхөө процессоор хөгжиж ирлээ. Сонгодог болон дундад зууны үед урлагийн бүтээл үнэхээр гайхалтай үнэ цэнэтэй байлаа. Сайн ч бүтээл их төрдөг байсан. Энэ үеүүдийн дараа төрсөн зураачид зургийг янз бүрээр өөрчилж, шинэ зүйл рүү оруулж явсаар байгаад өнөөдрийн энэ авангард, модернизмийг гаргаж ирлээ шүү дээ. Нийгмийн янз бүрийн шалтгаанаас болж ийм шинэ урсгалууд төрж байдаг юм. Манай олон зураачид энэ урсгалаар зурж байгаа. Гэвч өнөөдрийн Монголын нийгэм өөрөө үүнийг ойлгох хэмжээнд хөгжөөгүй байна шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд манайхны оюун санаа дундад зууны үеийн түвшинд явж байна. Нийгэм маань өөрөө хоцрогдож байгаа юм. Тэгэхээр ийм хөрсөн дээр хэт орчин үеийн абстракт урлаг гарч ирэхээр наалдаж өгөхгүй талдаа байна. Гэхдээ үүнийг хөгжүүлж байгаа хүмүүсийг буруутгах гээгүй шүү. Хөгжүүлэх л хэрэгтэй. Реализм бол хүнд уншигдахад илүү дөхөм урсгал юм. Хүмүүс хараад л ойлгодог бас мэдэрдэг. Европод ч гэсэн реализм, натурализмын төлөөлөгчид зургаа зураад л, зургийг нь хүмүүс үзээд л сууж байна. Урсгал чиглэл болгон өөрийн гэсэн төлөөлөгчид, үзэгчидтэй байдаг.

- “Аавын хайр” таны хэд дэхь үзэсгэлэн бэ?
Миний бие даасан найм дахь үзэсгэлэн болох байх шүү.

- Нийтдээ хэдэн бүтээл тавих гэж төлөвлөсөн бэ?
60-аад бүтээлээс сонгоод 45 бүтээл тавигдаж байгаа. Ерөнхийдөө тосон будгаар зурсан зургуудаа тавина.

- Хамгийн хайртай зүрх, сэтгэлд чинь ойр байдаг бүтээлээ нэрлээч?
- Бүх зургандаа тодорхой хэмжээний эмоц, зүрх сэтгэлээ зориулсан. Нөгөө Пикассогийн хэлдэг шиг “Сайн зураг байхгүй ч сэтгэл татсан зураг байгаа, гэхдээ хэлэхгүй ээ” гэж хэлмээр байна.

- Зураг зураад хэдэн жил болж байна вэ?
- Ер нь хоёр гурван настайгаасаа харандаа бариад сараачиж эхэлдэг шүү дээ. Түүнээс эхэлсэн гэж хэлнэ дээ. 1987 онд дүрслэх урлагийн сургуулийг төгсөөд түүнээс хойш мэргэжлийн зураач болж явж байна даа. Сүүлийн хагас жилд өөрийн мөрөөдөж явсан зүйлээ биеүүлсэн. Энэ нь юу вэ гэхээр монголчуудад урлагийн боловсрол олгочих юмсан. Ямар цаг үед ямар хүмүүс юу хийж бүтээсэн гэдгийг хүмүүст мэдүүлэх юмсан гэсэн бодол  л доо. Энэ нь урлагийн сургуулийн мэргэжлийн оюутнуудад биш нийтийн боловсролд зориулж сонгодог урлагийн талаар нэвтрүүлэг хийх. Одоогоор 20 гаран дугаар хийчихээд байгаа. Ер нь 50-иад зураачийн талаар ойлголт өгсөн байхад хүмүүсийн уран зургийн боловсролд чамгүй мэдлэг болчих байх. Монголын урлаг судлаачид ямар нэгэн зураачийг ярихдаа ихэвчлэн ур чадвар, намтар түүх, аль нэг шинэ урсгалыг бий болгосон талаас нь л ярьдаг. Харин би бол тэр зураач нарыг зургаараа дамжуулан хүн төрөлхтөнд юу хэлэх гэснийг хэлж байгаа юм. Агуу зураач нар ёс суртахууны зүйлүүдийг зургаараа дамжуулж заавал хэлсэн байдаг. Зураач энэ зургийг яагаад зурах болов. Зурсны дараа тэр зураг нь хүмүүсийн оюун санаа болон улс орны хөгжилд хэрхэн нөлөөлсөнийг яривал хүмүүсийн зурганд хандах хандлага, зургийг уншихад нь дөхөм болж өгөх байх гэж бодож байгаа.

- Аль телевизээр гардаг юм?
- “Ийгл” телевизээр хоёр дахь өдөр болгон гардаг. “Сонгодогуудыг сонсохуй” гэдэг нэртэй. Хүмүүсийн үзэх идэвхгүй цагаар гарч байсан гэхдээ удахгүй оргил цагаар гарч эхэлнэ л дээ.

- Өнөөгийн Монголын нийгэмд зураач хүнд зах зээл хэр байна вэ? Манайхан дунд олон сая төгрөг зарж зураг авдаг хүн цөөхөн шүү дээ?

- Зургийг хоёр утгаар л ашиглах хэрэгтэй. Мөнгөтэй, төгрөгтэй боломжтой хүмүүс бол өндөр үнэ төлж уран зураг аваад тэр зургаа хадгалдаг. Авсан зураг нь өөрийнх нь өмчийн баталгаа болохоос гадна оюун санааны хэрэгцээ болоод явчихдаг. Хоёрдугаарт, хүн бүр зураг худалдаж авдаггүй. Гэхдээ зургийг үзэж тэндээс суралцах хэрэгтэй. Зургаар дамжуулж юу хэлээд байгааг ойлгодог байвал зүгээр.

- Уран бүтээл төрүүлэх таны онцлог арга барил юу вэ?
- Би Монголчуудынхаа нүүдэлчин амьдралд дуртай. Нүүдлийн соёл иргэншилтэй хүмүүсээс миний яриад байгаа хайр илүү мэдрэгддэг. Хөдөөд хүмүүс бие биенээ сураглаж, бие бие рүүгээ тэмүүлж амьдарцгаадаг. Харин энэ суурьшал хотын орчин үежсэн хүмүүс бол нэгнээсээ зугатааж, өрсөлдөж, тэмцэлдэж амьдардаг. Тэгээд л гэр оронд хүн ороод ирвэл ядаргаатай санагддаг. Энд бол хайр харагдахгүй байна шүү дээ. Харин хээрийн амьдрал бол “Өө тэр минь явж байна. Данхтай цайгаа бариад урьдаас нь алхаарай гүйгээрэй” гэх жишээтэй. Хөдөөгийн амьдрал бол сайхан шүү дээ. Тэндээс хайр аяндаа мэдэгддэг. Энэ хайрыг би уран бүтээлдээ буулгахыг боддог. Жишээ нь аавын хайрыг хүмүүс хажуугаасаа биш өөр газраас хайдаг болчихож.

- О.Цэвэгжав, Ц.Ойдов гэх мэтийн мундаг зураачид нэгэн үе уран бүтээлээ туурвиж явлаа. “Азарганы ноцолдоон” зургийг мэдэхгүй хүн ховор байх. Яг үүнтэй адилхан хүн бүрийн мэддэг сайн зураг гарахгүй байгааг та юу гэж тайлбарлах вэ?

- Ерөнхийдөө нийгэмтэй холбоотой. 60-70 оны үед их сэргэлтийн үе гарч эхэлсэн. Хүмүүсийн оюун санаа асар их өөрчлөгдсөн. Анхны мундаг төлөөлөгчид гарч ч байсан. Гэтэл удалгүй нийгэмд шинэчлэл гарч театр, кино, уран зураг зэрэг урлагийн олон төрөл их уналтанд орсон. Гэхдээ өнөөдрөөс арай тогтвортой болж эхлэж байна. Миний бодлоор бол 15 жилийн дараа дэлхийд шуугиулах бүтээл гарч л орхино.


- Ер нь манай зураачдын бүтээл гадны орнуудад хэр үнэлэгддэг вэ?
- Сонгодог урлагийн түвшинд бол арай л түүхий байна аа. Азийн уралдаан тэмцээнд бол түрүүлсэн хүн байгаа шүү дээ. Гэхдээ бид багаараа бөөнөөрөө давхиж гарч ирэх хэрэгтэй байна. Голланд, Италийн зураачид ур чадвараараа дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн үед Америкчууд бас урлагт нөлөөлөөд л байна.
 
- Таны уран бүтээлээс хамгийн өндөр үнэд хүрсэн ямар бүтээл байна вэ?
- Бүтээл бол их сонин юм. Харьцангуй олон жил зурсан зураг өндөр үнээр зарагдах тохиолдол байхад хоёр гуравхан зураас татчихсан зураг түүнээс илүү өндөр үнээр зарагдаж ч байх шиг. Зургийг үнэлэх гэдэг нь өөрөө их харьцангуй юм. Эрт үед хүн тоож авдаггүй  байсан зураг өнөөдөр асар үнэд хүрч байх жишээтэй.  Амьд ахуйд нь үнэд хүрээгүй бүтээлийг нь хэдэн зуун өнгөрсний дараа хүмүүс ойлгож байх жишээтэй. Манайд бол 100 саяар зарагдсан зураг байдаг гэж байгаа юм. Зураач нар өөрийнхөө зургийг хэдэн төгрөгөөр зардагаа тэр бүр яриад байдагүй. Монголын зураач нарын бүтээл бол үнэлэгдэж байгаа. Нэг сонин зүйл хэлэхэд дэлхийн хамгийн ашигтай бизнесүүдийн нэг бол уран зургийн худалдаа юм. Хамгийн ашигтай бизнест зэвсэг, хар тамхи, хүний наймаа ордог гэж байгаа. Энэ гурав бол хууль бус мөртлөө хамгийн ашигтай бизнес. Гэтэл эдгээрээс илүү ашигтай бизнес бол уран зургийн худалдаа юм. Вангогийн зураг гэхэд 100 саяд хүрч зарагдсан гэж байгаа юм. Кино зохиол, хөгжмийн бүтээл хэзээ ч ийм үнэд хүрч байгаагүй шүү дээ.

- Оюун санаа, сэтгэл зүрхээ зориулж зурсан зургаа зарчихаар харамсдаг уу?
- Харамсахгүйн тулд хангалттай л үнээр зарах хэрэгтэй. Хямдхан зарчихвал харамсана шүү. Хямдхан авсан хүн нь ч гэсэн хүнд харамсах сэтгэл төрүүлээд аваачсан зураг нь өрөө тасалгаанд зөв сайхан энерги төрүүлэх үү, үгүй тийм ээ. Хүний зургийг учиргүй эрээний бараа шиг хямдхан авах гэдэг сэтгэлгээ чинь эргээд зураач нарт сөрөгөөр нөлөөлдөг. Ахиад зураг зурах урам нь хугардаг. Сэтгэл нь хорогдсон зургийг худалдаж авсан хүнд ч ямар сайхан санагдав гэж дээ. Санаанд таарсан үнэд хүргээд зарчихвал  дахиж зураг зурах урам зориг ордог. Хүн чинь урмын амьтан шүү дээ. Зураг нь зарагдахгүй байсан ч зураач нар зургаа зурсаар л байдаг. Урлагийн түүхийг харахад Орост буриадад зураач нарт ивээн тэтгэгч нар нь цалин мөнгө өгснөөрөө илүү сайн бүтээл гаргадаг. Зураг худалдан авсан хүн ч мөн адил өөртөө оюун санааны асар их хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Өөртөө болон зураачид хөрөнгө оруулдаг хүмүүсийг ярихгүй өнгөрч болохгүй  л дээ. Энэ бол заавал ярих ёстой сэдэв. Жишээ нь Оросын нэгэн бизнесмэнийг тухайн үед шулаач гэж шүүмжилдэг байсан. Гэтэл тэр гайхалтай оюун санааны өвийг худалдаж аван хадгалж дараа үедээ үлдээдэг байсан хүнийг мөлжигч гэж хэлж болохгүй юм. Тэгэхээр үүнтэй адилхан МCS компани болон УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нар урлагийн бүтээлүүдийг худалдаж аваад арт галлерей байгуулж байгаа. Энэ бол маш зөв юм. Энэ хүмүүс бахархал болсон бүтээлүүдийг дараа үед өвлүүлэн үлдээж байна. Тэндээс зураач нар урам зориг авна. Дараагийн үеийхэнд ч үлгэр дууриал болно.

- Зураг хүний оюун санаанд яг яаж нөлөөлдөг юм бэ? Яагаад хүмүүс олон саяыг зарж зураг авдаг юм?
- Чи сайхан элсэн манхан цөлийг хараад пөөх гэж дуу алдаад л түүн дээр нүцгэн хөлөөрөө гишгэж стресс бухимдалаа тайлдаг. Гэхдээ тэр манханыг чинь гэртээ авчирч чадахгүй шүү дээ. Урлаг бол хүний бүтээл юм. Хүн зургийг харж гайхаад л гоё мэдрэмж, таашаал авдаг.  Тэр элсэн манханы зургийг гэртээ тавьчихаад дуртай үедээ харж суух сайхан шүү дээ. Гоё эмэгтэй хүнийг харсан хүний анхаарал сарниж хамаг юм аа мартдаг шүү дээ. Энэ бол сайхан мэдрэмж юм. Үүнтэй адилхан урлагийн сайхан бүтээл хүмүүст сайн энерги эрч хүчийг өгдөг байхгүй юу. 

- Таны үзэсгэлэн 22 хоног үргэлжлэх юм байна. Уран бүтээлийн онцлогоосоо хамаарч үзэсгэлэн гаргах хугацаа өөр өөр байдаг байх тийм үү?
- Ер нь бол тийм. Үзэсгэлэнгийн менежмент түүний зорилтот зах зээл гэж байна. Тухайн нэг хэсэг үзэгчдэд зориулж байгаа бол нэг өдөр, хоёрхон цаг гаргасан ч болно шүү дээ.  Манайд бол үзэсгэлэн ерөнхийдөө 7 хоног гардаг. Миний хувьд аажуу уужуухан 22 хоног гаргаж байгаа.

Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • b.unur (202.70.46.204)
    Sain bainuu tanid uran bvteeliin ix amjilt xvse sxan sanagdlaa urchuudiin ewleliin xolboond gishvvneer elswel yamar juramtai we
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • oyuna (124.158.75.10)
    shan yariltslaga bna
    2012 оны 01 сарын 29 | Хариулах
  • irgen (124.158.75.10)
    unen shuu unen
    2012 оны 01 сарын 29 | Хариулах
  • master (124.158.75.10)
    hodoo nutagtaa dandaa hairtai yavaarai Goy goy hodoogiin zuragiig ih zyrj baigaaraidaa
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Энэ ахыг таних юм байна Архангай аймгийн л ах байна
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    saihan userch yrdag gar bna
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    нээрээ зураач нар яаж мөнгө олдог юм болдоо
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    za yhav neg engiin l zuraaj baian amjilt husi
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • Лхам (124.158.75.10)
    Хүүее харин мнай залуучууд аймар бүдүүлэг үнэн эргүү архичин мэдлэггүй хүн чанаргүй хамаг муухай муухай зүйлыг бүрдүүлчихсэн л байгаа Юун зураг ойлгох Хүний хэлсэн ч юм ойлгохгүй тэнэг байцгаауБараг Хүннүгийн үеээс бүдүүлэг Эмэгтэйчүүд нь богихщохон ухаантайЭрэгтэйёүүд нь шал тэнэг тэнэг юм ярьсан архичид
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • Mash mash (124.158.75.10)
    Ooroo neeh lag yum shig busdiig ingej heleed bhdaa yaadag bnaa Harin ch manai zaluuchuudiin setgelgee shal oor bolj zaluusiin urlagiig vnleh vnlemj deeshilsen sanagdaj baigaa l daa
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (98.206.10.6)
    mongold urchuudiin evleliin horoo ch biluu neg baiguullaga baidag shig sanagdaad baih yumted mongold duudlaga hudaldaa buyu humuusiin erelt heregtseeg sorgog mederch ene chigleleer sanaachligatai ajil hiij tednii oyun sanaag tugeehuran butaaliig n uneluuleh tsaashlaad delhiin duudlaga hudaldaa yavuuldag baiguulagatai holboo togtooj buur huvi hun ch baidag yumsanaachilgatai ajillah heregteibizines sanaa heregtei30-jiliin omno gudamjnii zuraachaas 8-han us -aar avsan zuragaa duudlaga hudaldaand oruulj 150o myangan dollaraar uneluulj baigaa huniig harsan shuu
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (98.206.10.6)
    mongolchuudiin amidral ooroo ter chigeeree uran zurag baigali baidag yumaamongolchuud medremj mash ih saitai alivaa bolj bui dursleliig sorgog mederdeg humuus baigaa yumtednii ene davuu chanariig zuraach hun todorhoi talbaid hairtsaglaj baigaag tanin medrehui gej helmeer baih yumbas mongolchuud urlag oilgohgui dee bish ted talhkaa yaj avah ve gej onoo margaashiig ongorooj baina shuu deeyu gemeer yum deetednii choloot setgelgeeg ahui amidral n chodorlood baina uu daa gej bodoh yumerhem zuraachid amjilt husej baina
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.43.63)
    Үзэсгэлэнг нь очиж үзнэ ээ Таньд амжилт хүсье
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • bilgee (124.158.109.206)
    Saihan yariltslaga bna Uneheer bodit amidraliig haruulsan saihan zurguud zurdag shuuBatnaa ahdaa uran buteeliin undur amjilt huseye
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
    • nuuts
      goe medeelel
      2012 оны 01 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК