Канадын Онтарио мужийн оршин суугч Майкл Уагнер, эхнэр Иоаннагийнхаа хамт 2012 онд Вьетнамаас генийн ховор өвчтэй ихэр эгч, дүүсийг өргөж авчээ. Харамсалтай нь, ихрүүдийн биеийн байдал муу байгаа гэнэ. Алажилийн синдром нь ихрүүдийн элэг, зүрхний үйл ажиллагааг муутгаж улмаар бусад эрхтэнд нь нөлөөлж байна. Охидод яаралтай элэг шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюултай. Ингээд Майкл өөрийнхөө элгээ тайруулж, охидынхоо амийг аврах хүндхэн шийдвэр гаргажээ. Гэхдээ түүний элэг зөвхөн бага охинд нь тохирох гэнэ. Тиймээс Майкл ихэр охидоо хоёуланг нь аварч үлдэх хүндхэн сорилттой тулгарчээ. Тэрээр интернэтэд хүмүүсийг уриалж, хандивын аян өрнүүлсний ачаар 2500 доллар цуглуулжээ. Нийт 350 хүн донор болохоор сорил өгсөн ч шаардлага хангах хүн одоо болтол олдоогүй байна.





















































