АНУ-ын Калифорн мужийн Фресно хотын гал сөнөөгчид шатаж буй байшин дотроос гурван хүүхдийг аварч буй бичлэгээ интернэтэд нийтэлжээ. Аврагчид ганцхан хамгаалалтын малгайтай хэрнээ улангассан гал руу орж, 1-4 насны гурван хүүхдийг аварсан байна. Энэхүү аюултай ажиллагааны үеэр шил хагарах чимээ хаа сайгүй сонсогдож байсан нь бичлэгээс харагдана. “Иймэрхүү дүрэлзсэн гал дотор хүүхдүүд хоромхон зуур амиа алдаж болох байсан. Эгэл баатруудын ачаар амьд үлдэж чадсанаараа туйлын азтай юм” хэмээн хотын Цагдаагийн газрын дарга Жерри Дайер ярьжээ. Хүүхдүүдийг одоогоор эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.






















































Сэтгэгдэл (2)