Венесуэлийн экспортын орлогын 95 хувийг бүрдүүлдэг газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн долоон сарын дотор 60 хувь унасны улмаас өргөн хэрэглээний бараа ховорджээ. Тус улсад тахиа, элсэн чихэр, эм болон бусад хэрэгцээт бүтээгдэхүүнийг худалдаж авахын тулд хэдэн цагаар урт дараалалд зогсдог болоод байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед худалдаж авахад хамгийн бэрх зүйлүүдийн нэг нь бэлгэвч болсон гэнэ. Нэгдүгээр сарын сүүлээр зүүн бүс нутгийн 10 газар болон төв эмийн сангуудад бэлгэвчний нөөц дууссан байна. Ховор бараа бүтээгдэхүүн зарагддаг Венесуэлийн “MercadoLibre” худалдааны вэб сайтад 36 ширхэгтэй Трожан фирмийн бэлгэвч 4760 боливарын үнэтэй байгаа аж. Энэ нь Венесуэлийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэж байна.





















































Сэтгэгдэл (1)