Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг өнөөдөр хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.Анхан шатны шүүхээс “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгийг нярай хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон гэж хоёр жилийн хорих ял оноож, жирэмсэн учраас ялыг хоёр жилээр хойшлуулсан байдаг.
Харин “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнссэн юм. Гэвч хохирогчдын талаас гомдол гаргасан учраас хэргийг ийн шүүхэд дахин хэлэлцсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































