Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс удаа дараа хууль зөрчсөн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардалгыг биелүүлээгүй баарны эздэд баривчлах арга хэмжээг авч эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр "Масс" баарны захиралд захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу баривлах арга хэмжээ авсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.Эх сурвалжийн хэлж буйгаар уг баарны дэд захирлаар "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Эрдэнэбаяр ажилладаг аж. Масс” баар нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Байнга цаг хэтрүүлэн ажилладаг үүний улмаас гэмт хэрэг зөрчил ихээр гардаг гэж эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)