Орчин үеийн техник, технологи хөгжихийн хэрээр интернэтэд донтохоос өөрийгөө хамгаалах дэвшилтэт хэрэгслүүд гарсаар байгаа билээ. Гэвч Хятадын Жиансу мужийн Нантонг хотын 19 настай сурагч интернэт донтолтоос өөрийгөө хамгаалах гэж зүүн гараа тайран дуулиан дэгдээжээ. Хүүгийн ээж энэ гаж явдлаас болоод ихэд балмагдсан гэнэ. Орон нутгийн эмч нар хүүд шаардлагатай бүх арга хэмжээг авч, гарыг нь буцаан наалдуулсан ч хуучин шигээ бүрэн хөдөлдөг болно гэсэн баталгаа байхгүй ажээ.Хятадын 649 сая интернэт хэрэглэгчдийн 24 сая нь өсвөр насны хүүхдүүд юм байна. Тэднийг донтолтоос хамгаалах зорилготой сэтгэл заслын эмчилгээ, цэргийн сургуулиуд бий.




















































