Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

” ”Монгол бичгээ сур” гэж хэтэрхий шахаад байгаа юм биш үү”

2015-2-06
0
ЖИРГЭХ

чуулганУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус хууль амьдралд хэрэгжих бололцоотой эсэхийг тодруулсан юм. Уг асуултад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, "Хууль батлагдсанаар шууд хэрэгжинэ гэсэн үг биш. Ер нь хэрэгжих бололцоотой хууль гэж үзэж байна" хэмээн хариулсан. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, "Хүмүүс монгол бичгээ сурч байна. Гэхдээ хэтэрхий шахаад байгаа юм биш үү. Тухайлбал, дээд сургуулийн оюутнууд лекцээ монгол бичгээ хөтөлчихдөг байхад болмоор санагдаж байна. Заавал их дээд сургуулийн шалгалтад оруулна гэсэн заалт хуулинд суулгах шаардлагагүй байх" гэлээ. УИХ-ын гишүүн Л.Болд, "Өмнөх тогтолцооны үед орос сургууль төгссөн нь төгс орос хэлтэй. Монгол сургууль төгссөн нь хоёрдугаар зэргийн орос хэлтэй болж төлөвшсөн. Энэхүү ялгаанаас болоод хожим нь ажил төрөлд ороход хүртэл асуудал үүсдэг байсан. Үүн шиг нийгмээ хоёр хуваах асуудал үүсэх юм биш биз. Ирээдүйгээ харсан шийдвэр гаргая" хэмээн хэлсэн бол УИХ-ын Ж.Батзандан, "Жилд 2 удаа хуралддаг хэлний зөвлөл байна гэж хуулинд заажээ. Хэлний зөвлөл тогтмол үйл ажиллагаа явуулахгүй бол энэ том асуудлыг хүчрэхгүй" гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "2025 оноос төрийн албыг хос бичигтэн болгох зорилтыг дэмжиж байна. Би “Хүмүүн бичиг” сониныг уншиж байгаа. Биднээс холдоогүй юм гэдэг чинь холдоогүй л байдаг юм байна" хэмээн дэмжиж үг хэлэв.

УИХ-ын гишүүн Су.Батболд үндэсний бичиг соёлоо дээдлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн  ч нэг талыг хэт барьсан зүйл заалт хуулийн төсөлд байна хэмээн шүүмжиллээ. Тэрбээр, "25-30 насны нэг үеийнхэн крилл ч үгүй, монгол бичиг ч үгүй болсон. Бид эдгээр хүүхдүүдээр тоглочихсон түүх бий. Үүнийгээ мартах ёсгүй. Ер нь англи хэлийг хоёрдогч хэлээ болгосон дэлхийн улс илүү өндөр хөгжсөн байдаг. Өнөөдөр хотын захиргаа хаягаа монгол бичгээр бичиж тавихыг үүрэг болгож байна. Гэтэл угаагчийнхаа цалинг бүрэн өгч чадахгүй байгаа цайны газар дор хаяж 250 мянгаар хаягаа шинэчлэж чадах уу" гээд асуудалд алгуур хандах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Гишүүд хуулийн төсөл дээр хоёр хуваагдаж, зарим нь дэмжиж буйгаа хэлсэн бол зарим нь үндэсний үсэг бичгийн хэрэглээ байхгүй байгаа нь цаашид хүндрэл дагуулна гэх нэгэн ч байлаа. Мөн хэрэгжих хугацааг 2025 он хүртэл хэмээн заасан нь хэт ойр байна гэх ч гишүүн гарав. Эдгээр асуултад УИХ-ын гишүүн М.Батчимэг хуулийн бэлтгэл хангах үүднээс арван жилийн хугацаа заасан гэсэн тайлбарыг хийсэн юм. Үүний зэрэгцээ 2025 он хүртэл иргэд крилл, монгол бичигт давхар суралцаад түүнээс хойш зөвхөн монгол бичиг нь нийтийн бичиг үсэг болох юм байна хэмээн ойлгосон ойлголтын зөрүүтэй гишүүн ч байв. Энэхүү ойлголтод УИХ-ын Н.Энхболд, "2025 он хүртэл хуулийн бэлтгэл хангана. Түүнээс цааш хос бичигтэн болох юм. Цаашдаа ч крилл бичгийн хэрэглээ байсаар байх юм” гэсэн залруулга хийсэн. Гишүүд асуулт асуусны дараагаар зарчмын болон найруулгын чанартай саналуудаар санал хураалт явуулав. Ингээд тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.10.21.58)
    mongol bichig orchin ued taarahgui
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
  • ажилгүйчүүд (202.72.245.122)
    Хийх ажилгүй хэдэн хүмүүс, улс төр эдийн засаг хямралын байдалд ороод байхад ийм юм яриад сууж байдаг, хайран цаг, удахгүй хурал завсарлана гээд нэг л орой хэдэн 10 хууль бөөндөж батлаад дараа нь өөрчлөнө гээд л хэрэлдээд суух юм, жишээ нь архичдыг эмнэлэгт эрүүлжүүлэх хуулийг хэн баталсан бэ, та 76 баталсан, хэлэх үг олдогүй байна.
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • чингэс (180.149.78.26)
    өвөрмонгол мэт болгож дараа нь ханз сур гэж шахаарай.
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.97.98)
    гадаад хэл сургах гэж хүүхдийг зовоосноос шахсанаас үндэсний бичгээ сур гэж шахаж байвал зүгээр л юм байна.
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.31.123)
    uursdiinhuu undesnii hel bichgee bid nar hairlaj hamgaalahgui yum bol uur hen hiih yum be?
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    8 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    2 цаг 21 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    2 цаг 29 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    2 цаг 47 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    2 цаг 57 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 34 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    4 цаг 4 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    4 цаг 18 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    4 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    16 цаг 52 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    20 цаг 54 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    22 цаг 17 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    23 цаг 49 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК