Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь өнгөрсөн оны есүгээр сарын 22-ны өдрийн 17.00 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Б-ийн үйлдсэн дээрхи хэрэгт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.Энэ хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан өнөгрсөн сарын 26-ны өдөр болохоор товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас хойшлогдсон ба шүүх энэ хэргийг энэ сарын 09-ний өдөр хянан хэлэлцэхээр тов гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































