Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарсан шөнийн шалгалтыг архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй 3 хоолны газар, 3 худалдааны газарт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар Багануур дүүргийн Засаг даргын 2008 оны 55, 294, 2013 оны А/252 тоот захирамжаар архи согтууруулах ундааны нэр төрөлд хязгаарлалт тогтоосон бөгөөд захирамжийн хэрэгжилтийг зөрчиж “Арвайн Үндэс” ХХК-ий Хөх чингис 0,5л-11ш, 0,75л-8ш, Буудай 0,5л-5ш, 0,75л-3ш цагаан архийг “Доун” ХХК-ий “Боломж” хүнсний дэлгүүрт худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн газар дээр нь таслан зогсоож , худалдааны лангуун дээрээс хураалган татан авалт хийлгүүллээ. Мөн “Бага гутай” ХХК-ий “Миний нутаг” супермаркет, “Молор трейсур” ХХК “Оранж” минимаркетэд худалдаалж байсан “Хар хорум” шар айраг, “Арвайн үндэс” ХХК-ий “Соёолж”, “Хүрхрээ”, “АПУ” ХХК-ий “Боргио”, “Хар хорум”, “Хайнекен Юнайтед Брюэрис” ХХК-ий “89” зэрэг 39 ширхэг буюу 65,5 л хадгалалтын хугацаа дууссан шар айргийг илрүүлэн худалдааны лангуунаас татан авалт хийлгүүлэв.





Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)