Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Тоо, дансыг нэгтгэснээр улс төржилт багасна”

2015-2-06
0
ЖИРГЭХ

Ч.СайханбилэгУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож гишүүдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр  “Эдийн засгийн мэдээлэл нь үнэн зөв,  бодит тоо баримтад үндэслэн шуурхай гарах нь эдийн засгийн төлөвлөлт, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдийн засгийн гол макро үзүүлэлтээр нийгэмд тогтмол мэдээлэл өгч байх нь зах зээлийн эдийн засагтай орнуудын заавал баримтлах дүрэм, мөрдөж байх соёл юм.

Энэ зорилгоор Ерөнхий сайдын хувиар цаашид Засгийн газрын хэмжээнд төсвийн орлого, зарлагын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудтай нийлж, нэгтгэсэн. Энэхүү мэдээллийг та бүхэнд хүргүүлсэн байгаа. Мэдээлэлд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо болон Сангийн яам, ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам, УБЕГ зэрэг байгууллагаас авсан тоон үзүүлэлтийг хавсаргасан. Ингэснээр төсөвт байгууллагууд өөрийн эрхэлж буй ажилдаа хяналттай, хариуцлагатай байх нэг хөшүүрэг болно. Нөгөө талаас тоо тойрсон улс төржилт багасна гэж үзэж байна.

Төсвийн мэдээллийг ил тод болгосноор бие биедээ итгэх итгэл нэмэгдэж, та бидний төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урагшлах болно. Цаашид УИХ болон Засгийн газрын холбогдох байгууллагууд улирал бүр тоон мэдээллээ нэгтгэн гаргадаг болох нь зөв. Эргэлзээтэй тоон үзүүлэлт гарсан тохиолдолд УИХ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах, асуудлыг цаг алдалгүй цэгцлэх горимд шилжих хэрэгтэй. Эдгээр үзүүлэлтийг нэгтгэдэг, дүн шинжилгээ хийдэг, дүгнэж танилцуулдаг нэгж, албыг Улсын Их Хурал, Засгийн газар дээр байгуулах чиглэлээр ажиллах саналтай байна” гэлээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,
“Мэдээлэл үнэн зөв байх нь төрийн байгууллагын соёл юм гэдэгтэй санал нэг байна. Бусад оронд байнгын хорооны хуралдаанд оролцохдоо тангараг өргөж байгаад мэдээлэл өгдөг юм билээ. Гэтэл манайд саяхан төсвийн тодотгол хийж байхдаа өрийн босгын талаар бөөн асуудал дэгдээсэн. Өрийн тааз ДНБ-ий 40 хувьтай өрийн тааз тэнцэж байна гэсэн Сангийн яамны мэдээлэл худлаа байсан. Та одоо энэ худал мэдээллийн дагуу ямар хариуцлага тооцох вэ. Өрийн хэмжээ  12,5 их наяд  төгрөгт хүрсэн гэдэг хэзээний мэдээлэл вэ. Мөн чанаргүй болон найдваргүй зээлийн үлдэгдэл хэд вэ?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,
Өнөөдрийн оруулж ирсэн материалд зарим тоо баримт ч зөрж магадгүй.Одооноос тоо баримтаа буруу мэдээлвэл хариуцлага тооцно.

-Сангийн сайд Ж.Эрдэнэбат,
Бондын үлдэгдэл 2.9 тэрбум хэвээрээ байгаа. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд Засгийн газраас бонд гаргаагүй. Төсвийн төслийг хэлэлцэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлж өгсөн гэж тайлбарладаг. Төлөвлөсөн хэмжээндээ орлогоо төвлөрүүлээд төсөвт өгдөг болох зорилт дэвшүүлж байна.

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Шийдлийн гэдэг нь Засгийн газар асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс оноосон нэр байх. Гэвч өнөөдрийн байдлаар шийдвэр гаргасан зүйл ховор, хүлээлтийн байдалтай байна.?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шийдлийн гэх нэрийг бид хүсээгүй. Энэ бол хүмүүсийн аман яриа. Бидний өнгөрсөн хугацаанд их эвслийн Засгийн газрыг байгуулж, Төсвийн хуулийг баталж, яам, агентлагт цомхотгол хийх зэрг хэд хэдэн зүйл хийсэн. Одоо Таван толгойн хэлэлцээр дуусах шатандаа явж байна. УИХ-ын чуулганы хуралдаан завсарлахаас өмнө өргөн барьсан хуулиудаа батлуулж чадвал эдийн засгийн салбарыг дээшлүүлэх боломж үүснэ гэж харж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
Та саяхан бүсээ чангалах уу, Оюутолгойг хөдөлгөх үү гэсэн санал асуулга явуулсан. Гэтэл Оюутолгой төслийн гэрээг хийгээд, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,
Ам.долларын ханшийг барих хоёр боломж байна. Энэ бол бүсээ чангалах болон гадаадаас оруулж ирэх юм. Санал асуулгад 365 мянган хүн оролцсон. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар санал асуулгын дүнг хэлэлцэж, хямралаас гарах төлөвлөгөөг УИХ-д өргөн барьсан. Оюутолгой хэрхэн үргэлжилж байгааг бид мэдэж байгаа. Төслийн далд уурхайн ажлыг эхлүүлэх талаар сүүлийн хоёр жилийн хугацаанд ярьж байна. Миний санал асуулга далд уурхайн бүтээн байгуулалтыг хийж, үйл ажиллагааг эхлүүлэхэд чиглэсэн.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    8 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    2 цаг 21 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    2 цаг 29 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    2 цаг 47 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    2 цаг 57 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 35 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    4 цаг 4 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    4 цаг 18 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    4 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    16 цаг 53 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    20 цаг 54 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    22 цаг 17 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    23 цаг 49 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК