Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч суларна.2015 оны хоёрдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 4-6 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.





















































