
Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Баден Европын холбооноос тэс өөр байр суурийг баримтална гэдгээ илэрхийлэв. Барак Обама, Жое Баден нар Украины хямралыг энхийн замаар шийдэх ямар ч арга байхгүй гэж үзэж байгаа тул зэвсэг илгээнэ гэсэн байр сууриа хэвээр хадгалах гэнэ. Тиймээс Вашингтоны удирдагчид Украинд өөрөө өөрийгөө хамгаалахад нь тусална гэдгээ илэрхийлээд, "В.Путин дэндүү олон удаа энх тайван амласан ч танк, цэрэг, зэвсгүүдээ илгээсээр байгаа" хэмээн буруутгав.
АНУ-ын Сенатын гишүүн Линдсей Грахам "Украинчуудыг бөөнөөр нь устгаж байнаа энэ үед бид хөнжил, хоол хүнс илгээж байгаа төдий. Оросын танкуудтай харьцуулахад хөнжил тийм ноцтой зүйл гэж үү?" хэмээн Меркелийг эрс шүүмжилжээ.
Европ, АНУ-ын үзэл бодлын сөргөлдөөний талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Киевийн цэрэгжсэн бодлогыг Барууныхан дэмжиж, үхлийн аюултай зэвсгүүдийг зөөвөрлөх гэж байна. Энэ нөхцөл байдал нь Украины эмгэнэлт байдлыг улам дордуулна. Бид энхийн хэлэлцээр байгуулсан ч гэсэн харилцан буулт хийхгүй байна. Үүнийг дайн гэж нэрлэдэг юм" гэж мэдэгдлээ. Түүнийхээр Америкийн цэргийн тусламж нь Европын аюулгүй байдлыг үл харгалзсан шийдвэр гэнэ. Иймд шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах ажээ.
"Өнөөдрийн Украины хямрал яаж эхэлсэн гээч... 1991 онд Украин тусгаар тогтсоноос хойш Украиныг Оросоос салан тусгаарлуулж, Европын холбоонд элсүүлэхийн төлөө Нато-гийн цэргүүдээр хил хамгаалуулж, олон тэрбум доллар зарцуулсан. Энэ нь Оросын аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж, эцэстээ тэсч чадахаа байсан" хэмээн Лавров ярьжээ.






















































Сэтгэгдэл (10)