Иорданы арми Сирийн зүүн хойд хэсэгт байрлаж буй “Лалын улс” бүлэглэлийн цэргийн бааз, зэвсгийн агуулахуудыг сүйтгэхээр 56 удаа агаараар довтолжээ. Гурав хоногийн цэргийн ажиллагаа амжилттай болж, стратегийн ач холбогдолтой төв, зэвсгийн агуулах, дайчдын нуувчуудыг устгалаа гэж Иорданы агаарын цэргийн хүчний дарга, генерал Мансур аль-Жбоур мэдэгдсэн байна. Довтолгооны үеэр хэт даврагчдын 20 хувийг устгасан ажээ. Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногийн дотор эвслийн цэргүүд байлдааны онгоцоор 7000 хэт даврагчийг бөмбөгдөж, хөнөөсөн байна.
Цаашид дайчдын газрын тосны хууль бус наймааг зогсоох зорилгоор гол байршлуудыг нь үргэлжлүүлэн бөмбөгдөх юм. Иорданы цэргийн ажиллагаанд туслахаар Арабын нэгдсэн Эмират улс F16 байлдааны онгоцуудыг илгээхээр болжээ.

Сэтгэгдэл (1)