Энэ сарын 5-6-ны өглөө үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийд нь хутгалан, УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг авч зугтаасан хэрэг гарсан юм. Тэгвэл уг гэмт хэрэгтнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Харин хохирогчийн машиныг өчигдөр шөнө СХД-ийн нутаг дэвсгэрээс олоод байгаа аж.Сэжигтэй этгээдийг үзсэн харсан хүн цагдаагийн байгууллагад мэдэгдэх буюу 102, 89063555,96070666 дугаарын утсанд хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (2)