Хойд Солонгосын арми богино тусгалын таван пуужин туршиж, зүүн хойд зүг рүү харвасан байна. Эдгээр пуужингууд нь 200 км байг онох чадвартай юм. Өмнөд Солонгос, АНУ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн сургуулилт ирэх гуравдугаар сарын эхээс дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Үүний хариуд зэвсэг, пуужингуудыг туршиж байгаа ажээ.Хойд Солонгосын баллистик пуужингууд Америкт хүрч очих чадвартай гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлж байв. Гэхдээ Хойд Солонгосын удирдагчид цөмийн зэвсгийн хүчин чадлаа байнга нууцалсаар ирсэн юм.
2014 оны зургадугаар сард тактикийн пуужингуудыг туршиж байгаа тухай Ардын Армийн стратеги төлөвлөгөөний газраас мэдээлсэн юм. Энэ туршилтын пуужингууд нь эргээс 60 км зайнд далайн усанд унажээ. Өмнө нь 200-200 км зайд харвах чадалтай пуужин туршсан байна.




















































