Энэ сарын 5-6-ны өглөө үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийд нь хутгалан, УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг авч зугтаасан хэрэг гарсан юм. Ингэхдээ түүнээс 2 сая төгрөг, "Samsung 3" гар утсыг нь, машинтай нь авч зугтжээ. Одоогийн байдлаар хохирогчийн машиныг олоод байна. Харин гэмт хэрэгтнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сэжигтэй этгээдийг үзсэн харсан хүн цагдаагийн байгууллагад мэдэгдэх буюу 102, 89063555,96070666 дугаарын утсанд хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































