Энэ сарын 5-6-ны үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийд нь хутгалан, биед нь халдаж, эд зүйлийг нь дээрэмдэн, улмаар УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг авч зугтаасан хэрэг гарсан юм. Тэгвэл машиныг нь өчигдөр 17.00 цагийн үед Налайх дүүргээс олжээ. Одоогоор гэмт этгээдүүдийг олоогүй байгаа ч хэн хөнөөсөн болохыг тогтоосон байна. Уг хүн амины хэргийг 1990, 1993 оны эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд үйлджээ. Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)