Өнгөрсөн лхагва гарагт Тайванийн “TransAsia” компанийн “ATR72-600” онгоц Тайпей хотын Кийлөнг голд осолдож, 58 зорчигчийн 35 нь амиа алдсан юм. Тэгвэл онгоцны хоёр хөдөлгүүр хоёулаа эрчим хүчгүй болсны улмаас осолдсон гэсэн дүгнэлт гарчээ. Эрлийн багийнхан уснаас онгоцны хар хайрцаг болон нисгэгчийн бүхээгний бичлэгийг гаргасан байна. Бичлэгт онгоцны нэг хөдөлгүүр эрчим хүчгүй болсон учир нисгэгчид онгоцыг газардуулах талаар ярилцаж байжээ. Тайванийн Тээврийн сайд Яэ Куан Ших ““ATR-72” онгоц нислэгт үйлдэхээс өмнө хөдөлгүүрт ямар нэгэн асуудал байгаагүйг “TransAsia” компанийнхан баталж буй. Онгоц агаарт хөөрөөд 15 минутын дараа сураггүй алга болсон. Энэ үеэр онгоцны хөдөлгүүрийн хэсэгт догогдол үүссэн бололтой. Хар хайрцагны бичлэг дээрх мэдээллийг баталж байна” гэж хэлжээ.




















































