Украины Донецк хотод салан тусгаарлагчид болон армийн хоорондох тулаан үргэлжилж байна. Энэ үеэр Химийн үйлдвэр их бууны суманд өртөж, дэлбэрсэн тухай Новороссийн Ардын фронтын дарга нарын нэг Константин Долгов, Донецкийн Киевын районы тэргүүн Иван Приходько нар мэдээлэв. Ням гарийн орой болсон дэлбэрэлт хотын бүх дүүргүүд, зэргэлдээх суурингуудад сонсогдож байжээ. Маш том улбар шар мөөгөн үүл боссоны дараа чих дүлийрэм дуу гарч эргэн тойрны байрнуудын цонхуудыг цохилтын долгион хагалсан байна. Тус үйлдвэрт аж үйлдвэрийн тэсрэх бодисууд, зэр зэвсэг үйлдвэрлэдэг байжээ. Сөргөлдөгч талууд олон улсад хориглосон зэвсэг, техникүүдийг ашиглан орон сууцны барилга, үйлдвэр, эмнэлэг, сургуулийг бөмбөгдөж байгааг ажиглагчид шүүмжлэв.





















































Сэтгэгдэл (1)