Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг Сан Франциксогийн эмнэлэгт 75 сая ам.долларын хандив өргөсөн байна. Тэрбээр өчигдөр гэргий Присцилла Чаны хамтаар тус эмнэлгийн удирдлагуудтай уулзжээ. Зукерберг “Эхнэр минь 10 гаруй жилийн турш эмнэлгийн байгууллагад ажилласан нэгэн. Тэрбээр гараагаа Сан Франциксогийн эмнэлгээс эхэлж байсан. Энэ эмнэлэгт амьжиргааны түвшин доогуур, эм тариа худалдан авахад хүндрэлтэй, нийгмийн доод түвшний хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Тэдэнд бага ч гэсэн тусламж үзүүлэхийг хүсдэг тухайгаа эхнэр минь ярьж байсан. Тиймээс л би энэхүү эмнэлгийн эмч, сувилагчдын хүмүүнлэг занг нь өндрөөр үнэлж, хандив өргөхөөр боллоо” гэж хэлжээ.




















































