Алдарт “Sony” корпораци гоо сайхны зах зээлийг эзлэхээр зорьж буй тухай Японы хэвлэлүүд мэдээлж байна. Тус групп ирэх гуравдугаар сараас арьс шалгагч бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахад бэлэн болжээ. Гарын алганд багтах тэрхүү камерыг арьсандаа хүргэмэгц хүний арьсны бүтэц, батга, толбо, нүх болон арьсны өнгө, төрөл зэргийг тодорхойлох мэргэжлийн өндөр түвшинд тодорхойлж, хэрэглэгчдэд мэдээлэх чадвартай аж. “BeautyExplorer” буюу “гоо сайхныг шинжлэгч” нэртэй энэхүү систем нь гоо сайхны эмнэлэг, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон томоохон гоо сайхны дэлгүүрүүдэд нийлүүлэгдэх аж.
“Дарсан зурагаар хүний арьсыг тодорхойлно гэдэг нь манай шинэ камернуудын зургийн чанар, технологийн дэвшил хэр хол ирснийг харуулж байна” хэмээн Sony-гийн төлөөлөгчид мэдэгджээ.
Бүтээгдэхүүнийг ойрын хугацаанд олон нийтэд нээлттэй худалдаалах тухай төлөвлөөгүй байгаа аж. “BeautyExplorer”-ийг 5.5 тэрбум ам.доллараар худалдаалах гэнэ. Энэхүү бүтээгдэхүүн гоо сайхны ертөнцөд томоохон хувьсал авчирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Д.Идэр




















































