Бразилийн Эрүүл мэндийн яам дэлхийд алдартай фестиваль болох Карнавалын өмнөхөн эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээ авахаар болжээ. Маш олон тооны хүн оролцдог энэхүү багт наадмын үеэр иргэд аюулгүй бэлгийн харилцаанд орох явдал олноор гардаг байна. Тиймээс тус улсын эрүүл мэндийн яам БЗХӨ, ДОХ-ын халдвар тарахаас урьдчилан сэргийлж наадмын үеэр 70 сая бэлгэвч тараах болжээ. Үүнээс гадна Бразильд алдаршсан “Tinder”, “Hornet” зэрэг онлайн болзооны сайтуудад яамны нэрийн өмнөөс хуурамч хаяг үүсгэж Карнавалын үеэр болзох хэрэглэгчдийг бүртгэхээр болжээ. Үүний зорилго нь тэдгээр хүмүүсийн холбогдох мэдээллийг авч аюулгүй сонголт хийхээс нь өмнө анхааруулах мессеж хүргэх аж.
Мөн мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээ сайтуудаар бэлгийн боловсрол олгох реклам ихээр түгээж байгаа юм байна.
Тус улсын хамгийн том баяруудын нэг болох Карнивал нь энэ сарын 13-17-ны өдөр үргэлжлэх юм. Уг наадмыг үзэхээр жилд ойролцоогоор 400 сая жуулчин нийслэл Рио Де Жанейрог зорьдог байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (2)