Оюутнууд шөнийн 22.00 цаг хүртэл үнэ төлбөргүй автобусаар зорчих эрхтэй. Гэтэл сүүлийн үед автобусны кондуктарууд 21.00 цаг хүрэв үү, үгүй юу оюутнуудаас мөнгө нэхэж, загнаж, заримдаа бүр доромжилж автобуснаас хөөх тохиолдол байдаг. Тодруулбал, манай редакцид оюутан Ц хандлаа. Тэрээр Цагдаагийн академийн хоёр дугаар курсын оюутан. Гэр нь 10-р хороололд байдаг. Сургууль дээрээ хичээлээ хийж оройтоод хэд, хэдэн удаа 21.00 цаг болоход нийтийн тээврээр үнэгүй зорчдог визагаа бариад автобусанд суухад тасалбар түгээгч урдаас нь загнан , доромжилж "Алив мөнгөө өг. Юун виза бид тусгай явалтанд явж байна. Арай гэж нэг юм оролгоо нөхөх гэж байхад алив мөнгөө өгөөдөх" гээд загнасан байна. Оюутан Ц эхний удаа тасалбар түгээгчид загнуулсаар арай гэж гэртээ очсон байна. Хоёр дахь удаагаа Ц мөнгөгүй байсан тул өөрийн эрхгүй автобуснаас хөөгдөн бууж гэрлүүгээ алхжээ.
Энэ мэтчилэн өдөрт олон удаа ийм асуудал гарах нь энгийн үзэгдэл аж. Тэгвэл оюутнууд өөрсдийн эрхээ хамгаалуулахын тулд МОХ-нд санал хүсэлтээ гаргахаар болжээ.
Хол гэртэй оюутнууд оройн цагаар гэр рүүгээ явах гэж нэлээдгүй саад бэрхшээлтэй учирдаг болохыг МОХ болон нийтийн тээврийн компаниуд анхааралдаа авч ажиллах цаг болжээ. Ядаж 22 цаг хүртэл оюутнуудыг виза картаар үйлчлүүлэх боломжийг нь нээж өгөх шаардлагатай байна.
Д.Чимэддулам






















































Сэтгэгдэл (3)