ТӨХ-ноос МАН-ыг хариуцагчаар татсан Лениний музейн өмчлөлийг тогтоолгох шүүх хурал Дүүргийн иргэний хэргийн I шүүхэд өнгөрсөн долоо хоногт болжээ. Лениний музейг өнгөрсөн онд Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр төрийн өмч болохыг баталсан ч МАН-ынхан “Алтжин” компанийн захирал Г.Алтанд нэг сая ам.долларын барьцаанд тавьсан баримт илэрч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж чадаагүй юм. Тиймээс нэхэмжлэгчид шүүхийн харъяаллыг өөрчилж Дүүргийн иргэний хэргийн шүүхэд ханджээ. ТӨХ-ны энэ удаагийн шүүхийн нэхэмжлэлд мөн МАН-ыг хариуцагчаар татсан байсан ч Г.Алтан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргажээ. Тэрээр Лениний музейн өмчлөл өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзсэн гэнэ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хангаж шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Г.Алтангаас музейн барьцааны талаар тайлбар авсны дараа шүүх хурал товлогдохыг албаны эх сурвалж мэдээллээ. Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (11)