Америкийн иргэн Кайла Муэллер гэх эмэгтэйг хэт даврагч Исламын улс
бүлэглэл Сирид барьцаалаад байсан. Өнгөрсөн долоо хоногт түүнийг
хөнөөсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байсан бол энэ мэдээлэл
үнэн болохыг АНУ-ын холбогдох албаныхан баталлаа.
Америкийн иргэн Кайла Муэллер гэх эмэгтэйг хэт даврагч Исламын улс бүлэглэл Сирид барьцаалаад байсан. Өнгөрсөн долоо хоногт түүнийг хөнөөсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байсан бол энэ мэдээлэл үнэн болохыг АНУ-ын холбогдох албаныхан баталлаа. Хохирогчийн ар гэрийнхэн энэхүү үйл явдалд ихээхэн эмгэнэж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдээд Кайла Муэллерийн барьцаалагдсан байх үедээ бичсэн захидлыг олон нийтэд дэлгэсэн байна.
Харин “Исламын улс” бүлэглэл эмэгтэйг Иорданы агаарын дайралтад өртөн амиа алдсан хэмээн мэдээлжээ. Энэхүү мэдэгдлийн Иордан үгүйсгэж байгаагаа илэрхийлсэн бол Пентагон өөрийн иргэнийг нь “Исламын улс” хөнөөсөн гэдэгт эргэлзэх ёсгүй хэмээн мэдээлжээ. Харин олон улсын зарим дүгнээчид дэлхийн нийтийг айдаст автуулан барьцаалсан хүмүүсээ цаазалж буйгаа байхдалтайгаар бичиж үзүүлдэг Исламын улс Кайла Муеллерийг хөнөөгөөгүй байж болох юм хэмээн бичжээ.
Хэрэг дээр ажиллаж буй АНУ-ын Тэнгисийн цэргийн конт-адмирал Жон Кирбигийн мэдээлснээр Кайла Муэллерийг хэрхэн амиа алдсан нь тогтоогдоогүй байгаа гэлээ.
Халифын вант улсыг байгуулна хэмээн гадаадын олон иргэнийг барьцаалан хөнөөж буй хэт даврагч “Исламын улс” бүлэглэл нь энэ хэргээс өмнө Иорданы нисгэгч Моаз ал Касасбехийг амьдаар нь шатааж хөнөөсөн билээ.
Д.Идэр




















































