ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Каир хотноо албан ёсны айлчлах хийх үеэрээ цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Путин Египетэд цөмийн станц барих мэргэжилтнүүд, шинжлэх ухааны судалгааны багийг илгээхээр болсон байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл Египетийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах юм. Гэрээнд зааснаар Оросын “Росатом” хэмээх цөмийн агентлаг хоёр реакторыг барьж байгуулах гэнэ. Путин Египетэд айлчлахдаа ерөнхийлөгч Абдулла Фаттах аль-Сиситэй цөмийн станцаас гадна эдийн засаг, цэрэг, зэвсгийн салбарт хамтран ажиллахаар ярилцсан байна. Ингэхдээ, Суэцийн сувгаар дамжуулан хоёр орны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулахаар тохиролцоонд хүрчээ. Египетэд Оросын 400 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бизнесийн салбарын хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэх юм байна.




















































