
Сири, Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд 90 гаруй орны 20 мянган гадаад дайчин оролцож байгаагийн дийлэнх нь Барууны иргэд гэж тагнуулчид мэдээлэв. Тэдгээрээс зөвхөн 150 америк цэрэг Сирийн дайны халуун цэгт хүрч очсоны дийлэнх нь алагдсан бөгөөд цөөн хэд нь хэт даврагчидтай тулалдаж байна. Гадаадын дайчид эх орондоо ямар ч хяналтгүйгээр эргэн ирж байгаа нь Европ, Америк тивд террорист халдлага газар авахад нөлөөлжээ. Парисын шог сэтгүүлд гарсан халдлагыг гэхэд Йемен дэхь лалын хэт даврагч бүлэглэлийн гишүүд үйлдсэнийг нотолсон юм. Энэ хооронд АНУ-ын эрх баригчид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулааныг ирэх гурван жил тасралтгүй үргэлжлүүлж, дайчдыг нэмж илгээхээр төлөвлөж байна.





















































Сэтгэгдэл (6)