АНУ-ын эрх баригчид Арабын Йемен улс дахь Элчин сайдын яамаа хаахаар шийдвэрлэжээ. Йемений дотоод зөрчил туйлдаа хүрч, засгийн эрхийг босогчид гартаа авсан тул аюулгүй байдлаа бодолцон элчин сайдаа буцаан татсан байна.
Аль-Кайда бүлэглэлийн салбарууд хөгжин цэцэглэсэн, Арабын хамгийн ядуу улс болох Йемений шийт омгийн удирдагчид буюу Хоудигийн босогчид, сонгогдох эрхээ эдэлж чадаагүй суннит урсгалынхны хоорондын зөрчлийн улмаас үймээн самуун дэгджээ.
АНУ-тай дайсагналцдаг Хоудигийн босогчид хүчирхэгжсэн нь санаа зовоосон асуудал болоод байна. Хоудигийн босогчдыг дэмжигч олон нийт Сана хотын төв талбайд цугларч, төрийн эргэлт хийснийхээ баярыг тэмдэглэж байгаа ажээ. Тэд “Америк, Израйльчуудыг хөнөөж, Еврей нарыг хараан лалын шашны алдрыг мандуулна” гэсэн уриа барин жагсчээ. Ливаны шийт урсгалын Хезболла бүлэглэл мөн ийм уриатай гэнэ.