
Харамсалтай нь эмч нар түүнийг дахин сэргэхгүй, амь насыг нь аврах боломгүй хэмээн гэр бүлийнхэнд нь мэдэгджээ. Кристинагийн төрөл төрөгсөд өнөөдөр буюу Уитни Хьюстоны тэнгэрт хальсан өдрөөр түүний амьсгалын аппаратыг салгахаар болжээ хэмээн The Daily Mail мэдээлэв. Бобби Кристинагийн найз нөхөд нь эмнэлэгт ирж түүнтэй салах ёс хийж байгаа аж.
Кристина анх эмнэлэгт хүргэгдсэн үед бие нь хөх няц болсон, нүүр ам нь шархадсан байдалтай иржээ. Иймээс цагдаа нар Кристинагийн найз залуу Ник Гордоныг шалгаж, мөрдөн байцааж эхэлсэн байна.




















































