Өмнөд Солонгосын иргэн Ли Ван Хо хонь тэжээх болсоноор бизнес нь амжилттай цэцэглэж байна. Тэрээр “Nature” хэмээх кафедаа хоёр хонь тэжээхийн хажуугаар кофе, цай, бялуугаар зочдод үйлчилдэг. Сонирхолтой нь, Лигийн кафег үзэхээр Македон, Шинэ Зеланд, Саудын Арабаас жуулчид их цуглардаг болжээ. Тэдэнд хөдөө фермд очихоос илүүтэй хотын төвийн кафед байгаа хонийг очиж харах нь сонирхолтой санагддаг бололтой.
Дорнын тооллоор хонь жил гарах гэж буйтай холбогдуулан Лигийн бизнес улам эрэлттэй байна. Кафегаар байнга үйлчлүүлдэг 21 настай Ли Хёон Жи “Фермд очиж хань харъя гэхээр хэтэрхий хол юм. Тэгээд ч байнга очоод байх цаг, зав гардаггүй. Сөүл хотод хонь тэжээдэг кафе байдаг гэж бодохоор сонирхолтой” юм хэмээн ярьжээ.
Амьтан тэжээдэг кафе бүх цаг үеийн туршид эрэлттэй байсаар иржээ. Японд муурны, Саудын Арабад нохойны, Вьетнамд могой, гүрвэлийн кафе үйл ажиллагаа явуулдаг.