Английн “Манчестер Юнайтед”-ын Аргентин хамгаалагч Маркос Рохогийн гэр бүл айдаст автжээ. Аргентин дахь түүний эцэг эх, эгч рүү нь гэмт этгээдүүд халдаж, эцгийг нь зодож, эхэд буу тулгаж, эгчийг нь нялх хүүхдийнх нь хамт айлгасан явдал гарсан байна. Гэмт этгээдүүд Рохогоос мөнгө нэхэж ийм харгис үйлдэл гаргажээ.



















































