Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 7 дугаар байранд бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 2 настай, эрэгтэй хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг гаргаж ээжид нь хүлээлгэн өгчээ.Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн дээд сургуулийн дэргэд дулааны шугаманд хүн унасан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 38 настай, эрэгтэй дулааны шугамд унасан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)