Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст зам тээврийн
осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн
Аврах ангийн бүлгийг очиход "Toyata Crowan" маркийн автомашин "Hyindai
porter" маркийн автомашиныг мөргөж 32 настай, эрэгтэй хавчуулагдсан
байсныг гаргаж НТТТөвд хүлээлгэн өгч, хэргийн газрыг цагдаад хүлээлгэн
өгчээ. "Hyindai porter" маркийн автомашины жолооч нэр, нас нь тодорхойгүй
иргэн ГССҮТөвд хүргэгдэн нас барсан байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































