"Deso Dogg" нэрээр урлагийн салбарт танигдсан рэппер Дэнис Кусперт “Лалын улс” бүлэглэлд элсч, хэт даврагч болсон талаар “Huffingtonpost” сонин мэдээлэв. 39 настай дуучин нэрээ Абу Талха Аль-Алмани болгон өөрчилж, Ирак, Сирийн ард түмний эсрэг харгис хүчирхийллийг үйлдэж байгаа ажээ. Куспертыг Германы Засгийн газар террорист халдлагад сэжиглэн эрэн сурвалжилж байна. Тэрээр Гана, Германы эрлийз бөгөөд 2010 онд лалын хэт даврагч бүлэглэлд элсэж, Сирид дайтаж эхэлжээ. “Би лалын шашинтан болохоосоо өмнө их нүгэл үйлдэж байсан. Хөгжим, хар тамхи, архи, эмэгтэйчүүдтэй орооцолдож нүгэл үйлдэж байсан бол одоо дэлхий нийтийг “Халифын вант улс” болгон өөрчлөхийн төлөө зүтгэж байна” хэмээн Кусперт ярьжээ.
Олон улсын радикал үзэлтнүүдийн судалгааны төвийн мэдээлж буйгаар Сири, Иракт 500-600 Германы иргэн дайтаж байгаа ажээ.




















































