21 жилийн өмнө Францын Канн хотын төрөх эмнэлгийн сувилагчийн буруугаас болж хүүхдүүд нь солигдсон хоёр гэр бүл төрөх газраас 2 сая еврогийн нөхөн төлбөр авахаар болжээ.
Манон, Мелани нар 1994 оны долдугаар сард хорвоод мэндэлсэн аж. Маноныг 10 настай байхад түүний аав охин өөртэй нь огтхон ч адилгүй гэж үзээд генийн шинжилгээ явуулахыг шаардсан байна. ДНК-ийн шинжилгээ үнэхээр түүнийг хүүхдийн төрсөн эцэг биш гэдгийг тогтоов. Мөн эмч нар Маноныг өсгөн хүмүүжүүлж байгаа бүсгүй ч түүний төрсөн эх биш гэдгийг мэдэгджээ. Ингээд тус гэр бүл өөрсдийнх нь төрсөн охиныг өсгөж байгаа гэр бүлийг олоод шүүхэд хандсан байна.
Охид дөнгөж төрсөнийхөө дараа нэг инкубаторт торниж байгаад солигдсон болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.



Охид дөнгөж төрсөнийхөө дараа нэг инкубаторт торниж байгаад солигдсон болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.























































