Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны гадаад айлчлалаа Япон улсад хийлээ. Тэрээр Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Японы иргэнийг барьцаалан амийг нь хөнөөсөн Исламын улс бүлэглэлийн тухай ярилцсан гэх мэдээлэл манай дотоодын хэвлэлүүдээр гарсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн болохыг Японы албаныхан баталлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэт даврагч Исламын улстай тэмцэхэд тусална хэмээн ярьсан тухай Японы Гадаад хэргийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Энэхүү сайтад бичсэнээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы иргэн Сирид барьцаалагдан хөнөөгдсөнд эмгэнэл илэрхийлээд Монголын зүгээс Абэгийн ахлаж буй Терроризмийн асуудалтай тэмцэх ажлын хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ хэмээн амлалаа” гэж бичжээ.
Исламын улс гэх аймшигт хэт даврагсад өс санасан орныхоо иргэдийг барьцаалан асар их хэмжээний мөнгө шаардаж, түүнийг нь өгөхгүй бол цаазаар авдаг жишиг тогтоод байна. Олон улсын хамтрал ч энэ бүлэгтэй этмцээд дарж чадахгүй, зарим нь уг хамтралд нэгдэхээс ч зайлхийж байгаа юм. Харин ийм үед Ерөнхий сайд Исламын улстай тэмцэхэд тусална, үүнийг дэмжиж байна гэх байр суурийг илэрхийлжээ.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn





















































Сэтгэгдэл (62)