2015 оны 1-р улирлын гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөөгүй нэр бүхий 10 үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр хязгаарласан билээ.“Ард капитал групп” ХХК, “Монсек” ХХК, “Эм ай си си” ХХК-иуд гэрээнд заасан үүргээ биелүүлж гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрөө төлсөн тул 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.




















































