Өнгөрсөн онд Засгийн газраас хаврын морин уралдааныг хориглох шийдвэр гаргаж байсан ч өнөө жил шинийн 4-нөөс эхлүүлэх тов гараад байна. Ийн уралдааны тов гараад удаагүй байхад Орхон аймагт хоёрдугаар сарын 1-нд сунгаа болж хоёр хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр нэг хүүхдийн сүүж орчмын яс гурав хугарч, бие нь тааруу байгаа аж. Нөгөө хүүхэд нь нүүрээрээ унаснаас болж нүүр, толгой нь бэртсэн байна. Дашрамд хэлэхэд энэхүү сунгааг хувь хүмүүс зохион байгуулсан гэж албаныхан онцлоод байгаа аж.
Д.Дуулим





















































Сэтгэгдэл (1)