Энэ сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын дөрөвдүгээр багийн хоёр иргэн угаартан нас баржээ. Нэг нь 15 настай эмэгтэй, нөгөө нь 57-той эрэгтэй байсан гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийнхөн мэдээлэв. Иргэд автомашиныхаа халаагуурыг ажиллуулахдаа гаднах горимд тохируулж, замын хөдөлгөөнд оролцох нь элбэг аж. Ийм байдлаар замын түгжрэлд удаан зогссоноос угаартаж, хордох нь нэмэгддэг байна.Д.Дуулим




















































