АНУ-ын эрх баригчид Арабын Йемен улс дахь Элчин сайдын яамаа хааж, ажилчдаа нутагтаа буцаан татсан билээ. Хоудигийн босогчид нийслэл Сана хот дахь элчин сайд, дипломат ажилтнуудыг нутаг буцсаны дараа нисэх онгоцны буудал дээр үлдсэн Америкийн автомашин, тэнгисийн цэргийн зэвсгүүдийг хураан авчээ. Энэ нь тэнгисийн цэргүүд зэвсгээ онгоцонд авч суухаас сэргийлсэн алхам гэж шинжээчид үзэж байна.Аль-Кайда бүлэглэлийн салбарууд хөгжин цэцэглэсэн, Арабын хамгийн ядуу улс болох Йемений шийт омгийн удирдагчид буюу Хоудигийн босогчид, сонгогдох эрхээ эдэлж чадаагүй суннит урсгалынхны хоорондын зөрчлийн улмаас үймээн самуун дэгджээ.
АНУ-тай дайсагналцдаг Хоудигийн босогчид хүчирхэгжсэн нь санаа зовоосон асуудал болоод байна. Хоудигийн босогчдыг дэмжигч олон нийт Сана хотын төв талбайд цугларч, төрийн эргэлт хийснийхээ баярыг тэмдэглэж байгаа ажээ. Тэд “Америк, Израйльчуудыг хөнөөж, Еврей нарыг хараан лалын шашны алдрыг мандуулна” гэсэн уриа барин жагсчээ. Ливаны шийт урсгалын Хезболла бүлэглэл мөн ийм уриатай гэнэ.





















































Сэтгэгдэл (1)