АНУ-д гурван ислам оюутныг буудан хөнөөсөн хэрэг гарлаа. Хохирогчид Хойд Калифорнийн их сургуулийн оюутны хотхонд амьдардаг байсан бөгөөд байрныхаа ойролцоо амиа алджээ. Чапел Хиллийн цагдаа нар энэ хэрэгт сэжиглэн 46 настай Крэйг Стефен Хикс гэх залууг баривчилсан байна. Сэжигтэнг алуурчин мөн гэх ноцтой баримтууд олдсон тул анхны сонсгол шүүх хурлыг ирэх сарын дөрөвний өдөр явуулахаар болсон байна. Цагдаа нар сэжигтэнг хөрштэйгөө машины зогсоолын улмаас маргалдсанаар хохирогсдын аминд хүрсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Хохирогчдийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд охин нь хөрштэйгөө таардаггүй бөгөөд харилцахад маш төвөгтэй хүн хэмээн ярьдаг байсан гэж мэдэгджээ.
.




















































