Өсвөрийн хөлбөмбөгийн олон улсын футзалны тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотноо энэ сарын 6-8-ны өдөрүүдэд болсон. Анх удаагаа зохиогдож буй энэ тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол зэрэг гурван улсын 11 багийн 237 тамичрин 14-15 насны ангилалд өрсөлдөв. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцсон Б.Батмагнай ахлагчтай “Дэрэн” клубын тамирчид мөнгөн медалийн эзэд болжээ. Тэд шигшээ тоглолтод БНХАУ-ын “Ченду” багттай тоглосон бөгөөд 3:3-аар тэнцсэн байна. Улмаар пеналти цохин хожигдол хүлээжээ.



















































