Бодибилдинг, фитенсийн клубүүдын хооронд сагсан бөмбөгийн “Kelton cup 2015” тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 60 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тэмцээний аваргаар “Winner fitness” клуб, хоёрдугаар байранд “Kelton fitness” клуб, гуравдугаар байранд “Enthusiast fitness” клубын сагсчид орсон юм. Харин шилдэг тоглогчоор “Winner fitness” клубын тамирчин Д.Аюушжав шалгарлаа.



















































