2012 онд осолдсон Италийн Косто Конкордия усан онгоцны ахмадад 16 жилийн ял оноолоо. Хоёр жилийн өмнө Италийн арлын ойролцоо тансаг зэрэглэлийн усан онгоцны ослоор нийт 32 хүн амиа алсан юм. Усан онгоцны ахмад Францеско Шкеттино шүүхийн шийдвэрийг хүндээр хүлээж авсан хэмээн хэвлэлүүд бичиж байна. Ахмадыг бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, хөлөг онгоцны сүйрлийн шалтгааныг урьдчилан мэдээгүй хэмээн буруутгасан байна. Үүнээс гадна 4200 гаруй зорчигч болон багийн гишүүд тавцан дээр байхад хөлөг онгоцоо хаяж зугтаасан гэдэг үндэслэлээр буруутгажээ. Хэргийн газрын шинжээчид Францеско Шкеттиног 290 метрийн урттай хөлгөө хадтай эрэгт хэт тулгаж ойртуулсныг тогтоосон юм.




















































