АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цэргийн хүчээ хэт даврагч “Исламын
улс” бүлэглэлийн эсрэг ашиглах хуулийн төслийг Конгресст санал болгожээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цэргийн хүчээ хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ашиглах хуулийн төслийг Конгресст санал болгожээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр энэхүү хуулийн төсөл нь Ирак, Афганистаны эсрэг ажиллагаа шиг урт хугацааны биш бөгөөд холын зайны байлдааны үйл ажиллагаа явуулахгүй гэжээ. Харин орон нутгийн цэргийн хүчнийхнийг ажиллагаанд дайчилна гэсэн байна. Зөвхөн тодорхой нөхцөлд л томоохон зэвсгүүдийг ашиглана гэжээ. Мөн хуулийн төсөлд цэргийн хүчнийхнийг тагнуулын ажиллагаа явуулах, агаарын дайралт хийх, холбооны хүчнийхэнд туслах зэргийг зөвшөөрөхийг тусгасан байна.
Конгресст илгээсэн захиандаа Барак Обама “Хэрвээ хэт даврагсдыг саадгүй өнгөрүүлэх юм бол Исламын улс Дундад дорнод болон АНУ-д заналхийлсээр байх болно” хэмээн анхааруулжээ.
Конгресст илгээсэн захиандаа Барак Обама “Хэрвээ хэт даврагсдыг саадгүй өнгөрүүлэх юм бол Исламын улс Дундад дорнод болон АНУ-д заналхийлсээр байх болно” хэмээн анхааруулжээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)