Барууны орнуудын ээлж дараалан авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ Оросын эдийн засгийг хямрааж, инфляцийн түвшин 15 хувиас давж гараад байна. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ навс унасан нь үүнд нөлөөлжээ.Түүнчлэн хүнсний барааны үнэ хурдацтай өсч байгаа аж. Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар улаан буудай, мах, ургамлын тос, лууван, сонгино, будаа, элсэн чихрийн үнэ үлэмж нэмэгджээ.Инфляцийн түвшин ирэх гуравдугаар сард оргилдоо буюу 17 хувьд хүрнэ хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдээлсэн юм. Харин дараа нь аажимдаа 12 хувь хүртэл буурч тогтворжино хэмээн тэрбээр үзэж байна.
ОХУ-ын зүгээс Украин болон Европын Холбооны гишүүн орнуудаас нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавьсан нь дотоодод бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.





















































Сэтгэгдэл (1)