Испанийн хаан амлалтандаа хүрч өөрийн цалингаа хасуулжээ. Тэрээр хаант
засгийг баригчид төрийн мөнгөөр хэт тансаглахгүй, зохистой хэрэглэхийг
уриалсан бөгөөд энэхүү санаачлагаа өөрөөсөө эхлүүлжээ.
Испанийн хаан амлалтандаа хүрч өөрийн цалингаа хасуулжээ. Тэрээр хаант засгийг баригчид төрийн мөнгөөр хэт тансаглахгүй, зохистой хэрэглэхийг уриалсан бөгөөд энэхүү санаачлагаа өөрөөсөө эхлүүлжээ. Хаан зургаадугаар Филипе цалингаа энэ оноос эхлэн 20 хувиар бууруулсан байна. Үүнээс гадна Филипе хааны гэр бүл 2015 оны өрхийн төсвөө ард иргэддээ дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд 47 настай хаан жилд 234,204 еврогийн цалин авна хэмээн мэдэгджээ. Энэ нь түүний эцэг Жуан Карлос хааны авдаг байсан цалингаас тав дахин бага болохыг хэвлэлүүд бичжээ.
2009 оноос хойш Испанийн эдийн засаг унаж эхэлсэнтэй холбогдон хааны гэр бүл төрийн өндөр албан тушаалтнуудыг хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэхийг уриалж байгаа юм. Филипе хаан өнгөрсөн жил хааны гэр бүлийг үнэт бэлэг авах, дураараа нислэг үйлдэх, тансаг амралтад явах зэргийг хориглосон байна.
Харин манай улсад эдийн засаг хямрчихлаа, хэмнэлтийг УИХ-ын гишүүд өөрсдөө хийе гэж баахан ярьсан. Дарга нарын машинаас олон зуун сая төгрөг хэмнэх асуудал ч олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зөндөө яригдсан. Одоо хүртэл хийсэн ажил нэг ч алга.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (2)