Нэрт дуучин Уитни Хьюстон агсаны цорын ганц охин 21 настай Бобби Кристина Браун өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс хойш комд байгаа билээ. Тэрбээр Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнд усаар дүүргэсэн баннд ухаангүй хэвтэж байхад олдсон юм. Харамсалтай нь эмч нар түүнийг дахин сэргэхгүй, амь насыг нь аврах боломжгүй хэмээн гэр бүлийнхэнд нь мэдэгджээ. Бобби Кристинагийн гэрт нэгжлэг явуулсан цагдаа нар ухаан алдахаасаа өмнө героин, кокаин зэрэг олон зуун долларын үнэтэй хар тамхи хэтрүүлэн хэрэглэдэг байсныг нотолсон гэнэ. Түүнийг хар тамхи хэрэглэдэг байсныг найз нөхөд нь гэрчилж байна. Браун охин гурван жилийн өмнө ээжийгээ нас барахад сэтгэлийн хүнд дарамтанд орсон нь хар тамхи татахад нөлөөлжээ.





















































Сэтгэгдэл (1)