Пүрэв гарагт өмнөд Тайландын шоронд зургаан хоригдол амиа хорлосон тухай “АП” агентлаг мэдээллээ. Тэдгээр хоригдлууд олон арван шоронгийн албан хаагчдыг шөнийн турш барьцаалсны дараа өөрсдийгөө буудан егүүтгэсэн байна. Хоригдлууд хүмүүсийг барьцаалах үедээ тэдний хэргийг шударгаар шүүгээгүй бөгөөд зүй бус ял оногдуулсан хэмээн үзэж байгаагаа мэдэгдээд эрх чөлөө олгохыг шаардаж байсан юм. Хоригдлууд өнөөдөр өглөө өөрсдийгөө будсан хэмээн тус улсын Хууль зүйн яам мэдэгдлээ. Мөн барьцаалагдсан хүмүүсийн дунд шоронгийн дарга болон шоронгийн бусад удирдах албан тушаалтнууд байсныг онцолжээ. Яамны зүгээс зургаан хүн амиа егүүтгэсэнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд барьцааны үеэр тайван байдлаар зохицохыг ятгасан ч нэмэр болоогүй гэсэн байна. Харин чухам юу тэднийг өөрсдийгөө егүүтгэхэд хүргэснийг тайлбарлаагүй аж.
Амиа егүүтгэгчид хүн амины хэрэг, дээрэм, хар тамхины хэргээр яллагдаж байсан бөгөөд зэвсгийн агуулахын өрөөг эвдэж орсноор лхагва гарагт албан хаагчдыг барьцаалсан байжээ.
Д.Идэр




















































